card

     Бид эх орондоо импортыг орлох тавилгын бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан захиалгын тавилга үйлдвэрлэл, түүний засвар үйлчилгээ, дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлдэг үндэсний бүтээлч компани юм. Бидний хүсэл тэмүүлэл бол хүмүүст амьдрахад тав тухтай орчин, тухлах орон зайг бий болгох явдал гэж үздэг. Бид амьдрах, хооллох, унтах, амрах, гэр оффис, мөн хүүхдийн насны онцлогод тохирсон дээд зэргийн чанартай тавилга, дагалдах хэрэгслийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ бид зөвхөн өндөр чанартай европийн түүхий эдийг ашигладаг бөгөөд салбартаа мэргэшсэн хамт олон, мастер урчууд, технологийн давуу тал, дизайны шийдлээр тав тухыг бий болгох Hunnu брэндийг тавилгын лабораторидоо бүтээдэг. Hunnu Mebel Furniture Lab нь хүний амьдралыг илүү тав тухтай, гоо зүйн үзэмжтэй болгох үүднээс амьдрах орон зайд зориулалтын функциональ тавилга үйлдвэрлэдэгээрээ давуу талтай.

Манай давуу тал

• Европ тавилгын хавтан ашигладаг

• Бvрэн автомат vйлдвэрлэл

• Мэргэжлийн мэргэшсэн баг хамт олон

• Шуурхай засвар vйлчилгээ

• Брэндийн танигдалт

• Хvссэн дизайнаараа хийлгvvлэх боломж

Бид юу хийдэг вэ

  • Бид зөвхөн захиалгат тавилга үйлдвэрлэх биш, бид амьдрахад тохиромжтой орон зайг бий болгоход гол зорилгоо хандуулна.
  • Нэг төрлийн гэхээс илүү үргэлж бүтээлч шийдлүүдийг тусгаж, төсөл бүрт өвөрмөц байдлаар, шинэ шийдлийг шингээсэн хийцлэл, загвар, онцлогтой бүтээнэ.
  • Удаан эдэлгээтэй, хүний биед эрүүл, аюулгүй, чанар стандартаар баталгаажсан тавилгын материалыг үргэлж сонгож, сайжруулалтыг тухай бүр хийнэ.
  • Байгаль орчинд ээлтэй, тогтвортой байдлыг хангасан үйлдвэрлэлийг тэргүүн зорилт болгоно

Vision

      Hunnu Mebel Furniture Lab компани нь захиалгат тавилгын дээд зэргийн чанар, тогтвортой байдал, гоо зүйн нэгдэл юм. Бид зөвхөн амьдрах орон зайд зориулж тавилга зохион бүтээгээд зогсохгүй бүтээгдэхүүн болон түүнийг хэрэглэдэг хүн хоёрын хооронд сэтгэл хөдлөлийн холбоо харилцааг бий болгодог.            Бид хүрээлэн буй орчны элементүүдийг урлаг, тренд, ахуй соёлтой хослуулан бүтээгдэхүүндээ шигтгэж, сэтгэл хөдлөл, бодит үнэ цэнийг шингээсэн онцгой бүтээгдэхүүнийг захиалагч нартаа хүргэхийг зорьдог.

ХҮН төвт концепц

  • Хамгийн тухтай Тав тухыг бүрдүүлж, амьдралын хором мөч бүрийг хамт туулна
  • Үр ашигтай Эдэлгээ урт, үе дамжин хэрэглэгдэх үнэ цэнийн баталгаа
  • Нийцэлтэй -эрүүл-аюулгүй Бүхий л орчинд өөрийн онцлогоороо тохирдог. Хүнийн бие физиологид эрүүл, аюулгүй

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, дунд гол, Монгол төв, 1-р давхар,

Phone: +97677331515, 8847-4444

Салбар: ХУД, 2-р хороо, Мишээл Барилгын их дэлгүүр 2-р давхарт 34 тоот

Захиалга өгөх: 77331515-1, 80381515

Email: [email protected]

Сайтаар зочлох: https://hunnumebel.mn/

Facebook page: https://www.facebook.com/hunnumebel

Инстаграм: https://www.instagram.com/hunnu.mebel/