Компаний тухай
Хүннү мебель компани нь захиалгат тавилга үйлдвэрлэл, интерьерийн чиглэлээр 2019 онос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өдгөө 40 гаруй ажлын байрыг бий болгон ажилтнуудынхаа хамтын итгэл, хөдөлмөрийн үр шимээр тавилгын салбарт өөрсдийн өнгө төрх, байр сууриа бэхжүүлж, өргөжин тэлсээр байна.
Хүн бүрт тав тухыг бэлэглэнэ
- Тав тухтай – Hunnu брэнд тав тухын илэрхийлэл байна
- Бүтээлч – Үргэлж шинэчлэлийг цогцлоож, бүтээлч шийдлийг тусгана
- Үнэ цэнтэй – Цаг үе улирах тоолонд үнэ цэнээ улам нэмнэ
Хүн бүр өөрсдийн тав тухтай амьдралыг зургалдаг. Харин түүнийг бид бүтээдэг.
Бид эх орондоо импортыг орлох тавилгын бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан захиалгын тавилга үйлдвэрлэл, түүний засвар үйлчилгээ, дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлдэг үндэсний бүтээлч компани юм. Бидний хүсэл тэмүүлэл бол хүмүүст амьдрахад тав тухтай орчин, тухлах орон зайг бий болгох явдал гэж үздэг. Бид амьдрах, хооллох, унтах, амрах, гэр оффис, мөн хүүхдийн насны онцлогод тохирсон дээд зэргийн чанартай тавилга, дагалдах хэрэгслийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг.
