Түгээмэл асуулт, хариулт
Захиалгат тавилгын үнэ, хугацаа, материал, баталгаа, захиалгын явцын талаар хамгийн их асуудаг асуултууд.
Захиалгат тавилгын үнийн ерөнхий мэдээлэл
Бүх тавилгын дотор хавтан нь Австри улсын E1 стандартын хавтан, Герман улсын HETTICH брэндийн нугас, тоноглолтой шийдлээр тооцогдоно.
| № | Тавилга | Нэгж | Үнэ |
|---|---|---|---|
| 1 | Гал тогоо /225см өндөртэй/ | метр | 1,880,000₮ |
| 2 | Тек /60-80см өргөн/ | метр | 1,300,000₮ |
| 3 | Мөлхөө стенк | метр | 580,000₮ |
| 4 | Хаалгатай шүүгээ | м.квадрат | 880,000₮ |
| 5 | Задгай тавиуртай шүүгээ | м.квадрат | 780,000₮ |
| 6 | Шилэн хаалгатай шүүгээ | м.квадрат | 1,130,000₮ |
| 7 | Дан хавтан хана бүрэлт | м.квадрат | 250,000₮ |
| 8 | Давхарлагаатай хана бүрэлт | м.квадрат | 400,000₮ |
| 9 | Рекэн хана бүрэлт | м.квадрат | 650,000₮ |
| 10 | Тумботой ширээ | метр | 750,000₮ |
| 11 | Тумбогүй ширээ | метр | 550,000₮ |
- 250,000₮-өөс үнэтэй хавтан сонговол хавтангийн тоогоор зөрүү үнэ нэмэгдэнэ.
- Гал тогооны метрийн үнэд чулуун тавцан, чулуун хана болон нэмэлт тоноглолын үнэ багтаагүй.
- Гал тогооны өндөр 225 см-ээс дээш бол 10 см тутамд үндсэн үнийн 10% нэмэгдэнэ.
- Энгийн CNC эсвэл нэмэлт хийцлэлтэй тавилга 5%, атираасан матаатай тавилга 15%, будган тавилга 25%, CNC-тэй буюу хэлбэр оруулсан будган тавилга 35%-иар үнэ нэмэгдэнэ.
- Гоёлын LED гэрэл 1 метр нь 100,000₮-өөр нэмэгдэнэ.
- Эцсийн үнийн санал нь хэмжилт, 3D зураг, материалын сонголтын дараа нарийвчлан гарна.
Захиалгат тавилгын үнэ хэрхэн тооцогддог вэ?
Тавилгын үнэ нь хэмжээ, материал, нэмэлт хийцлэл, тоноглол болон чулууны сонголтоос хамаарч тооцогдоно.
Гал тогооны тавилгын 1 метрийн суурь үнэ нь 2.25 м стандарт өндөртэй үед 1,880,000₮ байна. Энэ үнэд Австри улсын E1 стандартын хавтан, Герман улсын HETTICH брэндийн нугас, үндсэн тоноглолын шийдэл орно.
Хэрэв таазанд тулгаж хийх бол 10 см тутамд үндсэн үнийн 10% нэмэгдэнэ. Метрийн үнэд чулуун тавцан, чулуун ханын бүрээс болон нэмэлт тоноглолын үнэ багтаагүй.
Шкаф, шүүгээний хувьд энгийн хаалгатай нь 880,000₮, задгай тавиуртай нь 780,000₮, шилэн хаалгатай нь 1,130,000₮-ийн жишиг үнэтэй.
Үнэтэй хавтан сонговол хавтангийн тоогоор зөрүү үнэ нэмэгдэнэ. Хэмжилт авч, 3D зураг гаргасны дараа илүү нарийн үнийн санал гарна.
Хэмжилт хийлгэж, зураг гаргуулах төлбөртэй юу?
Тийм. Дизайнер очиж хэмжилт авч, 3D зураг гаргах үйлчилгээ төлбөртэй. Захиалга баталгаажсан тохиолдолд тухайн төлбөрийг нийт үнийн дүнгээс хасч тооцно.
- Иж бүрэн ком тавилга: 1,500,000₮
- Гал тогоо: 400,000₮
- Бусад төрлийн тавилга: тус бүр 200,000₮
Үйлдвэрлэлийн хугацаа хэд байдаг вэ?
Ихэнх тохиолдолд үйлдвэрлэлийн хугацаа 5–9 хоног байна. Гэхдээ ажлын хэмжээ, материалын сонголт, суурилуулалтын нөхцлөөс шалтгаалан өөрчлөгдөж болно.
Ямар материал ашигладаг вэ?
Манайх Европ стандартын, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй E1, E0, ENF зэрэглэлийн хавтан болон Герман улсын HETTICH брэндийн нугас, чанартай дагалдах хэрэгсэл ашигладаг.
Бэлэн загвараар хийх үү, эсвэл тухайлсан дизайн гаргах уу?
Аль аль нь боломжтой. Гэхдээ таны орон зай, хэрэгцээ, интерьерийн шийдэлд тохируулан зөвхөн танай гэр бүл, хамт олонд зориулсан дизайн гаргаж, үйлдвэрлэхийг илүүд үздэг.
Баталгаат хугацаа болон засвар үйлчилгээ байгаа юу?
Тийм. Манайх хийсэн тавилгандаа 12 сарын баталгаа өгдөг бөгөөд баталгааны хугацаа дууссан ч засвар үйлчилгээг төлбөртэйгээр хийж гүйцэтгэдэг.
Хугацаандаа амжих уу?
Бид ажлын төлөвлөгөөний дагуу аль болох товлосон хугацаанд хүлээлгэн өгөхийг зорьдог. Тусгай материал, нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд хугацааг урьдчилан мэдээлнэ.
Хэмжээ авахаас өмнө үнэ хэлж болох уу?
Болно. Урьдчилсан хэмжээ, зураг, хүссэн материалын мэдээлэлд үндэслэн ойролцоох үнийн санал өгч болно. Харин эцсийн үнэ нь хэмжилт, зураг баталгаажсаны дараа гарна.
Захиалга өгөхийн тулд яах вэ?
Та утсаар холбогдох, Messenger-ээр бичих, биечлэн ирж уулзах эсвэл сайтаар дамжуулан тавилгын хэмжилт хийлгэн зураг гаргуулах захиалгаа өгч болно.
Тавилга хийлгэх шат дараалал ямар байдаг вэ?
Та хэмжилт, 3D зураг гаргуулах захиалгаа баталгаажуулсны дараа манай ERP системд нэвтрэх эрх нээгдэж, утсанд тань мессеж очно. Уг холбоосоор нууц үгээ үүсгэснээр захиалга, үйлчилгээний явц, төлбөрийн түүхээ хянах боломжтой.
Ерөнхийдөө дараах дарааллаар үргэлжилнэ:
Хэмжилт → Дизайн → Материал сонголт → Үнийн санал → Гэрээ байгуулах → Үйлдвэрлэх → Хүргэлт, суурилуулалт → Хүлээлцэх
Хөдөө орон нутагт захиалга авах уу?
Төслийн цар хүрээ, байршлаас хамааран ажиллах боломжийг тусад нь ярилцаж шийднэ.
Яагаад захиалгат тавилга сонгох ёстой вэ?
Захиалгат тавилга нь таны орон зайд яг таарна, ашиглалт өндөртэй, интерьерийн нэгдсэн шийдэлтэй, илүү цэвэрхэн premium харагддаг давуу талтай.
Хаяг, байршил хаана вэ?
Салбар 1: Нарны хорооллын зүүн талд, Дунд голын зам дагуу, Монгол төвийн 1 давхарт. Утас: 88474444, 77331515-1
Салбар 2: Мишээл барилгын их дэлгүүр, 2 давхарт, 34-р тоот. Утас: 80331515, 77331515-2
Үйлдвэр: Нарны гүүрний баруун урд, Барс захын явган хүний гүүрний урд талд байрлалтай.
Өөрийн тавилгын үйлдвэртэй юу?
Тийм. Бид QR бүхий HAIXUN програм, KDT, ZICAR зэрэг брэндүүдийн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн бүрэн автомат үйлдвэртэй.
Үйлдвэрлэлдээ технологийн давуу талыг шингээж, хүнээс шалтгаалсан алдааг хязгаарлахыг зорьдог. Мөн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 нэвтрүүлэн ажиллаж байна.
Таны төсөлд тохирсон шийдлийг хамт гаргая
Хэмжилт, дизайн, материал сонголт, үнийн саналын талаар манай багтай шууд холбогдоорой.