Тавилгын чанар нь зөвхөн загвар дизайн биш, ашигласан хавтангийн бүтэц, гадаргуугийн боловсруулалт, эрүүл мэндийн стандарт, тухайн орчинд тохирох эсэхээс шууд хамаардаг.
Тавилгын хавтанг ерөнхийд нь дараах 4 түвшинд ойлговол хамгийн зөв.
- Суурь бүтэц
- Гадаргуугийн боловсруулалт
- Эрүүл мэндийн стандарт
- Хэрэглээний нөхцөл
Цэвэр модон хавтан
Цэвэр модон хавтан нь байгалийн модоор хийгддэг. Харагдах байдал, мэдрэмж, бат бөхийн хувьд өндөр зэрэглэлийн материалд тооцогдоно.
Давуу тал: бат бөх, байгалийн texture сайтай, premium мэдрэмжтэй.
Сул тал: чийг, температурын өөрчлөлтөд тэлж агших, мурийх эрсдэлтэй, үнэ өндөр.
Фанер хавтан
Фанер нь нимгэн модон үеүүдийг эсрэг чиглэлтэй давхарлан нааж шахсан хавтан юм. Энэ бүтэц нь хэлбэрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг.
Давуу тал: бат бөх, харьцангуй тогтвортой, даац авах хэсэгт сайн.
Сул тал: гадаргууг нэмэлтээр өнгөлөх, хуулгадах шаардлагатай.
MDF хавтан
MDF нь модны нарийн ширхэгийг шахаж хийсэн жигд бүтэцтэй хавтан. Будалт, фрезер, гоёлын хийц хийхэд тохиромжтой.
Давуу тал: гадаргуу тэгш, боловсруулахад хялбар, дизайн гаргах боломж өндөр.
Сул тал: жин их.
Үртсэн шахмал DSP / Particle board
DSP буюу үртсэн хавтан нь модны үртэс, ширхэгийг шахаж хийсэн хавтан. Өнөө үед корпус тавилгад хамгийн өргөн хэрэглэгддэг.
Давуу тал: үнэ боломжийн, стандарт тавилгад тохиромжтой.
Сул тал: усанд тэсвэр сул, ирмэг хамгаалалт маш чухал, шураг барих чадвар харьцангуй бага.
HDF хавтан
HDF нь MDF-ээс илүү нягт бүтэцтэй, ихэвчлэн нимгэн хавтан хэлбэрээр хэрэглэгддэг.
Ихэвчлэн шүүгээний ар тал, шалны суурь, нимгэн хамгаалалтын хэсгүүдэд ашиглагдана.
Compact хавтан
Compact хавтан нь давирхай шингээсэн давхаргуудыг өндөр даралт, температурт шахаж хийсэн, маш нягт бүтэцтэй хавтан юм.
Давуу тал: ус, чийг, элэгдэлд маш тэсвэртэй.
Сул тал: үнэ өндөр, боловсруулах технологи илүү нарийн.
Тавилгын хавтангийн гадаргуу нь харагдах байдал, арчилгаа, элэгдэлд тэсвэртэй байдал, гэрэл ойлголт, хурууны хээ тогтох эсэх зэрэгт нөлөөлдөг.
Melamine гадаргуу
Өдөр тутмын хэрэглээнд өргөн ашиглагддаг стандарт гадаргуу. Модон, чулуун, нэг өнгийн гэх мэт олон төрлийн хээтэй байдаг.
Gloss / High Gloss
Гялгар гадаргуутай тул гэрэл сайн ойлгож, орон зайг том, цэвэрхэн харагдуулдаг. Гэхдээ зураас, хурууны хээ илүү мэдэгддэг.
UV Gloss
UV технологиор хатууруулсан гялгар гадаргуу. Энгийн gloss-оос илүү хамгаалалттай байх боломжтой.
Matte / Super Matte
Гэрэл бага ойлгодог, илүү тайван, modern харагддаг гадаргуу. Super matte төрлүүд нь хурууны хээ бага тогтох давуу талтай.
PET / Acrylic
Полимер төрлийн гадаргуу. Өнгөний гүн, тусгал, хамгаалалтын чанараараа ялгардаг.
Декоратив гадаргуу
Арьс, металл, чулуу, даавууны эффекттэй гадаргуу орно. Ихэвчлэн интерьерийн онцгой акцент хэсэгт ашигладаг.
Будган гадаргуу
MDF зэрэг хавтан дээр будалт хийж гаргадаг. Өнгө, хэлбэр, фрезерийн хувьд хамгийн уян хатан сонголт боловч технологи, арчилгаа чухал.
Модон хавтан үйлдвэрлэхэд наалдуулагч бодис ашиглагддаг. Зарим наалдуулагчаас formaldehyde хэмээх бодис тодорхой хэмжээгээр ялгарч болно. Энэ нь дотор орчны агаарын чанарт нөлөөлөх боломжтой тул хавтанг ялгаруулалтын түвшнээр ангилдаг.
ENF стандарт /formaldehyde маш бага/
ENF нь хамгийн бага ялгаруулалттай ангилалд тооцогдоно. Хүүхдийн өрөө, унтлагын өрөө, эрүүл мэндийн өндөр шаардлагатай орчинд хамгийн тохиромжтой сонголт.
E0 стандарт /formaldehyde бага/
E0 нь маш бага ялгаруулалттай ангилал. Premium болон эрүүл орчны шаардлага өндөр тавилгад тохиромжтой.
E1 стандарт /formaldehyde зөвшөөрөгдөх хэмжээнд/
E1 нь олон улсын хэрэглээнд өргөн зөвшөөрөгддөг аюулгүй түвшний стандарт. Ерөнхий гэр ахуйн тавилгад түгээмэл хэрэглэгддэг.
E2 стандарт /formaldehyde өндөр
E2 нь ялгаруулалтын хэмжээ харьцангуй өндөр ангилал тул дотор орчны тавилгад зөвлөдөггүй.
Зөв хавтан сонгохдоо зөвхөн өнгө, үнэ харах нь хангалтгүй. Дараах үзүүлэлтүүдийг хамтад нь тооцох хэрэгтэй.
- Чийгтэй орчинд ашиглах эсэх
- Даац авах эсэх
- Хүүхэд, унтлагын өрөөнд байрлах эсэх
- Гадаргуу зураас авах эрсдэлтэй эсэх
- Ирмэг хамгаалалт сайн хийгдэх эсэх
- Тавилгын ашиглалтын хугацаа
- Төсөв болон дизайн шаардлага
Хэрэглээ
Илүү тохиромжтой сонголт
Гал тогооны корпус
Чанартай DSP / plywood
Гал тогооны нүүр
MDF, PET, matte, gloss, UV
Угаалгын өрөө
MDF, Compact эсвэл чийгэнд тэсвэртэй шийдэл
Хүүхдийн өрөө
ENF / E0 ангиллын хавтан
Унтлагын өрөө
E0 / E1 ба сайн агааржуулалт
Гоёлын нүүр
MDF будалт / PET / acrylic
Тавилгын хавтанг зөв сонгоно гэдэг нь хамгийн үнэтэй материалыг сонгоно гэсэн үг биш. Харин тухайн орчны нөхцөл, хэрэглээ, дизайн, эрүүл мэндийн шаардлагад хамгийн зөв тохирох материалыг сонгохыг хэлнэ.
Сайн тавилга нь зөвхөн гоё харагдахаас гадна удаан эдэлгээтэй, ашиглахад тав тухтай, гэр бүлийн эрүүл орчинд ээлтэй байх ёстой.

